Ногоон тэжээлийн давуу тал
Нүүр / Мэдээ / FarmForum-2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

FarmForum-2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

2025.09.18
Мэдээ

Монгол Улсын мал аж ахуй, газар тариалан нь зөвхөн эдийн засгийн бус, нийгмийн хөгжилд онцгой байр суурь эзэлдэг. Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хоршооны зохион байгуулалтыг бэхжүүлэх чиглэлд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн бодит үр дүнгээ өгч эхэлсэн байна.

Цаашид “Шинэ хоршоо-2” хөтөлбөрөөр дамжуулан дундын хоршоо, бүсчилсэн хөгжлийн загварыг хэрэгжүүлж, малчид, тариаланчид хамтдаа бүтээгдэхүүнээ боловсруулах, экспортлох боломжийг нэмэгдүүлэх нь чухал зорилт юм.

       

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бэлчээрийн доройтол, байгаль орчны сорилтыг даван туулахын тулд:

  • эрчимжсэн мал аж ахуй,
  • өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх,
  • орчин үеийн технологи нэвтрүүлэх зэрэг шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна.

Төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, фермерүүд, хоршоологчид хамтран ажилласнаар хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж, тогтвортой хөгжилд хүрнэ гэж үзэж байна.

"Шимт Агро холдинг" ХХК нь “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг илүү амжилттай хэрэгжүүлэхийн тулд малчид, хоршоологчид, тариаланчид, фермерийн аж ахуй эрхлэгчид, эрдэмтэн судлаачидтай хамтран өөрт тулгамдсан асуудлаа ярилцаж нэгтгэн, төрийн бодлогод тусгах дуу хоолойгоо нэгтгэх зорилготой зохион байгуулагдсан “Farm Forum 2025"-д оролцлоо. Форумд мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, эдийн засгийн нарийн тооцоотой, чанарт тулгуурлан хөгжүүлэх, малын бүтээгдэхүүний чанаржуулах зэрэг чухал асуудлууд хөндөгдөн ярилцлаа.

 

Хуваалцах

Холбоотой мэдээ

FarmForum-2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
2025.09.18

FarmForum-2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл болох малчид, тариаланчид, фермерүүд, хоршоологчид 2025 оны 8 сарын 28, 29-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд FarmForum-2025 арга хэмжээнд оролцон санал бодлоо солилцож, тэдний дуу хоолойг төрийн удирдлагуудын төлөөлөл хүлээн авч, бодлого шийдвэрийн түвшинд тусгах асуудлуудыг ярилцлаа.

Дэлгэрэнгүй →
УОК-ын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ
2025.11.03

УОК-ын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ

Улсын онцгой комиссын (УОК) хуралдаан болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уурын төлөв байдал, мал аж ахуйн салбарын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй →
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг  50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
2025.11.11

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна

Монгол Улсын Засгийн газар “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцууллаа.

Дэлгэрэнгүй →