Хур тунадас: 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11,12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
Source: National Agency for Meteorology and Environmental Monitoring of Mongolia
Сүүлийн

10 хоногийн урьдчилсан төлөв
2025.09.22
Холбоотой мэдээ

10 хоногийн урьдчилсан төлөв
09 дүгээр сарын 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна. 24-нөөс баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Дэлгэрэнгүй →
10 сарын 6-15 хоорондох цаг агаарын урьдчилсан төлөв
10 дугаар сарын 15-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн төлөвтэй байна.
Дэлгэрэнгүй →